Мэндчилгээ

Мэндчилгээ

  • PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь цахим ертөнцийн орчинд  шинээр цахим хуудастай болж үүгээр дамжуулан ард иргэд, аж ахуйн нэгж,  албан байгууллагуудыг мэдээллээр хангаж хамтран ажиллах болсонд баяртай  байна.

Онцгой байдлын газар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд байнга  хамтран ажилладаг аймаг, сумдын гамшгаас хамгаалах албад, орон тооны бус  штаб, ард иргэд, энэ байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо  ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа Онцгой байдлын газрын даргын  зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал,     ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Гал ус, ган зуд зэрэг бүхий л аюулт үзэгдэл, ослын өөдөөс сөрөн улс  орон, ард иргэдийнхээ аюулгүй орчин амьдралын төлөө энхийн манаанд зогсч  байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд бол Онцгой байдлын албаны хамт олон  бид билээ. Бид бүхэн аймаг, сумын удирдлага, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэд та бүхэнтэйгээ хамтран болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлж, эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлж ажиллана гэдэгт итгэж байна.

                    БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА,

                    ОНЦГОЙ БАЙДЛЫН ДЭД ХУРАНДАА            С.ПҮРЭВСАМДАН 

 

001   

HomeБидний тухайМэндчилгээ