Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын товч танилцуулга

  • PDFХэвлэхИ-мэйл

Тус байгууллага нь анх 1971 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Баян- Өлгий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дэргэд “Гал команд” нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар Ц.Банди томилогдон, 25 хүнтэй, гал унтраах 2 автомашинтай үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.             

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар болсноор Гал команд нь бие даасан гал түймэртэй тэмцэх алба болж, улмаар аймгийн Засаг даргын 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжсөн байна.

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар зэрэг 3 байгууллагыг нэгтгэж, Онцгой байдлын алба болгосноор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс нь 3 дугаар зэрэглэлийн Гал унтраах 31 дүгээр анги, Эрэн хайх – аврах бүлэг, Нөөцийн салбартайгаар аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагаар зохион байгуулагдсан.

2013 оны 6 дугаар сард батлагдсан шинэ бүтэц орон тоо, зохион байгуулалтаар ажиллаж, аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод аврах үйл ажиллагааг явуулж байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс нь бүтцийн хувьд Урьдчилан сэргийлэх хяналтын тасаг, Гал унтраах 31 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбар зэрэг нэгжтэй бөгөөд нийт 74 албан хаагчтай, гал унтраах үндсэн автомашин 2, усны цистерн 2, фургон 2, суудлын автомашин 1, ачааны ГАЗ- 66 автомашин 1, эмнэлгийн түргэн тусламжийн автомашин 1, 2 моторт завь болон бусад аврах багаж хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.

001   

HomeБидний тухайТанилцуулга