Зарлал

            Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашины жолоочийн сул орон тоонд 18-29 хүртэлх насны 1 иргэнийг шалгаруулж авна.

Шалгалтанд оролцохыг хүссэн иргэдийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт 2016 оны 04 дүгээр сарын 01-ээс 05-ны  өдрүүдэд бүртгэнэ. Шалгалтыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 08.00 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт авна.

Шалгалтанд оролцох иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  •  Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх /эх хувиар/
  • Цэргийн үүрэгтэний үнэмлэх /эх хувиар/
  • Жолоочийн үнэмлэх /эх хувиар/
  • Төгссөн сургуулийн диплом, гэрчилгээний хуулбар

Бүртгүүлэх иргэд Онцгой байдлын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар тушаалар батлагдсан “Ажилтан сонгон шалгаруулж авах журам”-д заасан болзол шаардлагыг хангахаас гадна суудлын болон том оврын автомашиныг жолоодох онцгой чадвартай байх бөгөөд өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, урчадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх, мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг зэргийг тодорхой бичсэн байх шаардлагатай. /журмыг тус байгууллагын bo.nema.gov.mn сайтаас харах/.

Шалгуур үзүүлэлтэд хамрагдах хүсэлтэйиргэд Хүнийнөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын хошууч Х.Бекболаттай  99429350 утсаар холбогдож,  дэлгэрэнгүй мэдээллийг авч  болно.

                                БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

001