Засгийн газрын 190 дүгээр тогтоол

  • PDFХэвлэхИ-мэйл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2000 ОНЫ 190 ДҮГЭЭР ТОГТООЛ

ГАН, ЗУД, УС, ЦАГ АГААРЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 190

Ган, зуд, ус, цаг агаарын гэнэтийн аюул, гамшгаас улс оронд учирч байгаа хохирол, хор уршгийг багасгах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас

ТОГТООХ нь:

1. Ган, зуд болох эсэх тухай мэдээллийг 6 сараас доошгүй хугацааны өмнө, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээллийг тухай бүр аймаг, сумын нутаг дэвсгэрээр нарийвчлан гаргаж, тэдгээрээс хамгаалах бэлтгэл хангахуйц хугацааны өмнө урьдчилан мэдээлж байх арга хэмжээг 2001-2003 онд үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболд, уг ажилд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл авах хөрөнгийн гадаад, дотоод эх үүсвэрийг жил жилийн төвлөрсөн төсөвт тусгах замаар шийдвэрлэж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай

2. Ган, зуд, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн талаар шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах асуудлыг шийдвэрлэж байхыг Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай

3. "Ган, зуд, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт ѐсоор, "Нийтийн хэрэгцээнд зориулсан сэрэмжлүүлэх мэдээнд орох цаг агаарын аюултай үзэгдлийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ѐсоор, "Нийтийн хэрэгцээнд зориулсан урьдчилан сэргийлэх мэдээнд орох цаг агаарын нэн аюултай буюу гамшигт үзэгдлийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт ѐсоор тус тус баталсугай

4. Хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад хийх, ноцтой бэрхшээл учруулах, түүнчлэн иргэдийн амь нас, эд хөрөнгө хохироход хүргэж болох цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай сэрэмжүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг холбоо, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр шуурхай дамжуулан нийт иргэд, төр, засгийн бүх шатны удирдлагад хүргэж байхыг Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай

5. Орон нутгийн оршин суугчид, түүний дотор малчид, тариаланчид, тээвэрчдийг бага оврын радио хүлээн авагч, зай тэжээлээр зах зээлийн зарчмын дагуу хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай

6.Аймаг, сумдын ус цаг уурын салбаруудыг эрчим хүчний бие даасан эх үүсгүүр, харилцаа холбоогоор найдвартай хангах, түүнчлэн ган, зудын байдал, байгалийн аюул гамшгийн хохирлыг газар дээр нь судлан тодорхойлох, бэлчээрийн гарц, таримал ургамлын ургацыг нарийвчлан тогтоох зэрэг ажилд шаардагдах унаа, шатахууны болон бусад зардлыг жил бүрийн төсөвт нь тусгах арга хэмжээ авч байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай

7.Бэлчээрийн ургацыг баг, сум бүрээр тодорхойлсны үндсэн дээр жил бүрийн 9 дүгээр сард багтаан бэлчээрийн багтаамжийг тооцоолон сум, аймгийн болон улсын хэмжээгээр мал өвөлжилт, хаваржилтыг зохион байгуулах, тариаланчид, тээвэрчид, оторчдод зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шуурхай төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Байгаль орчны сайд У.Барсболд, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай

8.Гамшигт үзэгдлийн мэдээллийн сан байгуулах, ган зуд, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, түүнээс учирсан хохирол, байгаль, цаг уурын ховор үзэгдлийн тухай мэдээлэл, гэрэл зураг, дүрс бичлэг бүхий материалыг байгууллага, иргэдээс худалдан авч, уг санг баяжуулж байхыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй

9.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгаль, цаг агаарын гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Засгийн газрын 2000 оны 190 дүгээр 1 дүгээр хавсралт

ГАН, ЗУД, УС, ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТУХАЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЖУРАМ

1.Хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саатал, ноцтой бэрхшээл учруулах, түүнчлэн хүний амь нас, эд хөрөнгө хохироход хүргэж болох ус, цаг агаарын үзэгдлийг түүний учруулах хор хөнөөлийнх нь байдлаар аюултай, нэн аюултай буюу гамшигт үзэгдэл гэж ангилна.

2.Цаг агаарын аюултай, нэн аюултай буюу гамшигт үзэгдлийн жагсаалтыг Засгийн газар батална.

3.Ган, зуд, түүнчлэн ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээллийг мэргэжлийн байгууллагууд-Ус, цаг уурын хүрээлэн, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв хариуцан гаргана.

4.Ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээллийг хариуцан гаргасан байгууллага нь телефон, факс, электрон шуудангаар Засгийн газрын болон Улсын иргэний хамгаалалтын газрын зохих алба, хэвлэл, мэдээллийн байгууллагад энэ тухай нэн даруй дамжуулна. Радио, телевизийн байгууллага аюултай үзэгдлийн тухай сэрэмжлүүлгийг Засгийн газрын 2000 оны 26 дугаар тогтоолын дагуу, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тухай мэдээг 15 минутын дотор тухайн үеийн нэвтрүүлгийн дундуур оруулан "Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ" гэсэн толгойтой, "Харанга" дохиотойгоор эфирт цацна. Радио, телевизийн нэвтрүүлэг зогссон цагаар гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг Улсын иргэний хамгаалалтын газар, түүний орон нутгийн салбараар дамжуулан олон нийтэд түгээнэ.

5.Ус, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ зарласан үед аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга иргэний хамгаалалтын бэлэн байдлын аль нэгэн зэрэгт шилжихэд бэлэн байхаар үйл ажиллагаагаа зохион байгуулна. Ус, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ зарласан болон урьдчилан зарлаагүй боловч гамшигт үзэгдэл эхэлсэн, эсвэл сэрэмжлүүлэх мэдээнд өгсөн үзэгдэл нь гамшгийн хэмжээнд хүрэхээр болсон үед аймаг, нийслэлийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, сум, дүүргүүдэд уг мэдээг өөрийн шугамаар яаралтай дамжуулах ба сумдын Ус, цаг уур, орчны хяналт- шинжилгээний өртөө, харуулын ээлжийн техникч, ажиглагч нар сум, дүүргийн Засаг дарга, түүнийг орлох албан тушаалтанд уг мэдээг дамжуулан өгнө. Сум, дүүргийн Засаг дарга уг мэдээг хүлээн авмагц Тамгын газартаа байнгын жижүүр томилон урьдчилан сэргийлэх, хамгаалах, аюулын үед ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулна.

6.Засаг дарга гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн авмагц өөрийн харьяа нутаг дэвсгэрт мэдээллийг иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахын зэрэгцээ гамшигт үзэгдлийн өрнөл, учруулсан хохирлын тухай иргэдийн мэдээллийг нэгтгэн дээд шатны Засаг дарга болон Ус, цаг уурын ойролцоохи өртөө, харуулд байнга мэдээлж байна.

7.Тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдсон ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, түүнээс учирсан хохирлын тухай шуурхай мэдээллийг Ус, цаг уурын өртөө, харуул "Аюул" мэдээгээр Ус, цаг уурын хүрээлэнд тухай бүр мэдээлж, хөдөө аж ахуйн цаг уурын 10 хоногийн мэдээлэлд заавал тусгаж байна.

8.Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсдсэн, байгаль орчин, эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаар нэгдсэн дүгнэлт гаргуулж аймаг, нийслэлийн Засаг дарга (Байнгын онцгой комисс), Ус, цаг уур, орчны шинжилгэээний төвд 3 хоногийн дотор, аймгийн Байнгын онцгой комиссоос Улсын иргэний хамгаалалтын газарт, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс Ус, цаг уурын хүрээлэнд 7 хоногийн дотор тус тус ирүүлнэ.

9.Улсын иргэний хамгаалалтын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар дээрх мэдээллийг улсын хэмжээгээр нэгтгэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын байнгын онцгой комисст илтгэнэ.

НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛСАН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭНД ОРОХ ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН ЖАГСААЛТ

д/д

Цаг агаарын үзэгдлийн нэр

Эрч хүч /өртөө, харуул дээр/

Үргэлжлэх хугацаа

1

Салхины их хурд

16 м/с ба түүнээс их

3 цаг, түүнээс дээш

2

Цасан шуурга

Салхины хурд 12 м/с ба түүнээс их үед алсын бараа 2000 м-ээс бага болох

3 цаг, түүнээс дээш

3

Шороон шуурга

Салхины хурд 16 м/с ба түүнээс их

3 цаг, түүнээс дээш

4

Бороо

30 мм ба түүнээс их

12 цаг, түүнээс доош

5

Цас, нойтон цас

5 мм ба түүнээс их

12 цаг, түүнээс доош

6

Аадар бороо

30 мм ба түүнээс их

3 цаг, түүнээс доош

7

Мөндөр

Голч нь 10 мм хүртэл

Хугацаа хамаарахгүй

8

Усны үер

Гол мөрний ус үерийн түвшинд хүрэх

Хугацаа хамаарахгүй

9

Хүйтэн бороо (хонь хяргах үед)

Агаарын температур 11оС ба түүнээс бага, салхины хурд 6 м/с ба түүнээс их үед бороо үргэлжлэн орох

12 цаг, түүнээс дээш

10

Цочир хүйтрэлт /таримлын ургалтын хугацаанд

Хөрсний гадаргын температур 0оС ба түүнээс бага

Хугацаа хамаарахгүй

11

Ой, хээрийн түймэр

Ангиллын 4 дүгээр зэрэгт хүрэх

Хугацаа хамаарахгүй

12

Халуун, хуурай салхи

Салхины хурд 8 м/с ба түүнээс их, агаарын харьцангуй чийгшил 30%-иас бага

2 хоног, түүнээс дээш

13

Бэлчээр мөсжих

Цасан бүрхүүлтэй үед дулаарсны дараа цас хайлмагтан мөсөн давхарга үүсэх

7 хоног, түүнээс дээш

14

Замын мөстөлт /хот суурингаар/

Цас, нойтон цас орж замын гадарга дээр мөсөн бүрхүүл үүсэх

Хугацаа хамаарахгүй

15

Их хүйтэн болох

Агаарын хамгийн бага температур Идэр, Тэс, Завхан голын хөндий, Увс, Дархадын хотгороор –50оС, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр –35оС, бусад нутгаар -40оС-аас хүйтрэх

Хугацаа хамаарахгүй

16

Их халуун болох

Агаарын хамгийн их температур говийн нутгаар +40о С, хээрийн бүсэд +36о С, бусад нутгаар +32о С-аас давж халах

Хугацаа хамаарахгүй

17

Эрс хүйтрэлт

Агаарын хамгийн бага температур 20оС ба түүнээс ихээр буурах

Дараалсан 2 хоног

Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭНД ОРОХ ЦАГ АГААРЫН НЭН АЮУЛТАЙ БУЮУ ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ЖАГСААЛТ

д/д

Аюултай үзэгдлийн нэр

Эрч хүч /өртөө, харуул дээр/

Үргэлжлэх хугацаа

1

Салхины их хурд

28 м/с ба түүнээс их

Хугацаа хамаарахгүй

2

Цасан шуурга

Салхины хурд 16 м/с ба түүнээс их, алсын бараа 2000 м-ээс бага болох эсвэл цас орж байгаа эсэх нь мэдэгдэхгүй нүдгүй шуурах

6 цаг, түүнээс дээш

3

Бороо

50 мм ба түүнээс их

12 цаг, түүнээс доош

4

Цас, нойтон цас

10 мм ба түүнээс их эсвэл орсон цасны зузаан ойт хээрийн бүсэд 30 см, хээрийн бүсэд 26 см, Алтайн уулсаар 20 см, говийн нутгаар 15 см-ээс давах

12 цаг, түүнээс доош (цасны зузааны

5

Аадар бороо

30 мм ба түүнээс их

1 цаг, түүнээс доош

6

Мөндөр

Голч 10 мм ба түүнээс их

Хугацаа хамаарахгүй

7

Хүйтэн бороо (хонь хяргах үед)

Агаарын температур +8оС ба түүнээс бага, салхины хурд 6 м/с ба түүнээс их үед 5 мм-ээс их бороо үргэлжлэн орох

12 цаг, түүнээс дээш

8

Цочир хүйтрэлт /таримлын ургалтын хугацаанд/

Хөрсний гадаргын темпера-тур –5о С ба түүнээс бага

Хугацаа хамаарахгүй

9

Усны үер

Гол мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх

Хугацаа хамаарахгүй

10

Уруйн үер

Хүчтэй аадар борооны ус гуу жалга, хэвгий дагаж шавар, шороо, чулуутай холилдож хуйлран урсах

Хугацаа хамаарахгүй

001   

HomeХууль эрх зүйМөрдөж байгаа дүрэм, журамЗасгийн газрын 190 дүгээр тогтоол