Алтай таван богд хайрханд аврах ажиллагаа явуулах дадлага сургууль зохион байгууллаа

  • PDFХэвлэхИ-мэйл

 Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас аврагч нарт уулын аврах ажиллагаа явуулах мэдлэг, дадлага, ур чадвар олгох, уулын аврах бүлэг бэлтгэх зорилгоор “Мөнх цаст” өндөр ууланд аврах ажиллагаа явуулах дадлага сургуулийг Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд хайрханы районд 2015 оны 10 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд 4 хоногийн хугацаатай явуулав. Уг дадлага сургуулийг 3 үе шаттайгаар зохион байгуулав. Үүнд:

1 дүгээр үе шат: Явган марш үйлдэх. 50 км замыг явган маршаар өдөр болон шөнийн нөхцөлд туулснаас 15 км-ийн зайг шөнийн хүндэрүүлсэн нөхцөлд үйлдсэн. Явган маршийг өвдгөөр татсан цасан дундуур хүнд нөхцөлд гүйцэтгэсэн нь аврагч нарт тэсвэр, хатуужил суулгасан  сургалт боллоо.

2 дугаар үе шат: Аврагч нарт уулын багаж хэрэгсэл ашиглаж, мөнх цастай өндөр ууланд авиралт хийх дадлага олгох. Уг дадлагын хүрээнд албан хаагч бүр уулын багаж хэрэгслийг ашиглах анхан шатны мэдлэгтэй болсон.

3 дугаар үе шат: 50 метрээс дээш гүнзгий ангалаас уулын болон аврах багаж хэрэгсэл ашиглан ачаа татаж гаргах, аврагч нар  уулын багаж хэрэгсэл ашиглан ангалаас буух, гарах дадлага. Уг дадлага сургуулийг “Потанин”-ы мөсөн гол дээр 50 метрийн гүн ангалыг ашиглан явуулж, татан гаргах болон аврагч нар мөсөн ангал руу уулын аврах багаж хэрэгсэл ашиглан буух  болон мөсөн ангалаас гарах дадлагын хичээлийг явуулав.

        Мөн өндөр уулын бүсэд хээрийн нөхцөлд радио, холбоо, сансарын холбоо, суурин утас ашиглан холбоо тогтоох дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

         Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас анх удаа зохион байгуулагдсан “Мөнх цаст” өндөр ууланд аврах ажиллагаа явуулах дадлага сургуулийг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ц.Баттулга, ахлах дэслэгч З.Азат нар удирдан зохион байгуулсан бөгөөд нийт 22 аврагч хамрагдаж өндөр уулнаас аврах ажиллагаа явуулах анхан шатны мэдлэг, дадлага, ур чадвартай боллоо. 

       Бидний үйл ажиллагааг дэмжиж дадлага сургалтанд шаардлагатай багаж хэрэгслээр тусалсан Explore the great Altai ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан, Altai piks ХХК-ийн захирал Б.Бекболат, Уулын спортын ОУХМастер Н.Авгаанданзан, А.Жанарбек, спортын мастер Б.Баасанжав нарт гүн талархалаа илэрхийлье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

001   

HomeУрьдчилан сэргийлэхГамшгаас хамгаалах сургалтАлтай таван богд хайрханд аврах ажиллагаа явуулах дадлага сургууль зохион байгууллаа