Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрөөр...

  • PDFХэвлэхИ-мэйл

  2015 оны 10 дугаар сарын 11-ээс 14-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Өлгий сумын Зайд бүрэн дунд сургуульд “Аюулгүй амьдрах мэдлэг” уриан доор Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Байгалын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгах, мэргэжлийн ангийн удирдлага, мэргэжлийн анги, албан газар аж ахуйн нэгж байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвээр, өсвөр насны хүүхдүүдийн дунд "АХА" тэмцээнийг тус тус амжилттай зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, ард иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх сургалтанд Өлгий сумын Зайд бүрэн дунд сургуулийн 25 багш, 350 гаруй сурагч хамрагдав.

 

 

 

001   

HomeУрьдчилан сэргийлэхГамшгаас хамгаалах сургалтГамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрөөр...