Дэлүүн, Сагсай, Цэнгэл, Өлгий сумдад “Өсвөрийн аврагч” клуб байгууллаа

  • PDFХэвлэхИ-мэйл

 Аймгийн Засаг даргын 2016 оны А/113 тоот захирамжаар Дэлүүн, Сагсай, Цэнгэл сумдын ерөнхий боловсролын сургууль, Өлгий сумын 1, 3, 4-р ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх “Өсвөрийн аврагч” клуб байгуулж,гишүүдээр ажиллах 67 сурагчдад сургалт явуулж гэрчилгээ олгов.

 

Уг ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын дарга, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын тус аймгийн Орон нутаг хариуцсан менежер нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Баян-Өлгий аймгийн ОНХХ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газаруудтай хамтран “Өсвөрийн аврагч” бүлгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтаар хүүхдүүдэд гамшиг, онцгой байдлын тухай, гамшгийн үе дэх хүүхэд хамгааллын аргазүй, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэл, эмзэг байдлаа үнэлэх, бууруулах, учирсан хохирлын хэмжээг багасгах талаар шинэ мэдлэг мэдээлэл өгч, тэдний гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулахыг зорьсон юм.

 

Клубын гишүүдийг өсвөрийн аврагчийн таних тэмдэг бүхий хантааз, малгайгаар жигдрүүлэн хангах асуудлыг ДЗМОУБ-тай хамтран шийдвэрллээ. Гишүүдэд сургалт явуулахын зэрэгцээ Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцуулан, Галын аюулгүй байдлын болон аврах ажиллагааны үзүүлэх сургууль зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

001   

HomeУрьдчилан сэргийлэхГамшгаас хамгаалах сургалтДэлүүн, Сагсай, Цэнгэл, Өлгий сумдад “Өсвөрийн аврагч” клуб байгууллаа