Спортын тэмцээнд Онцгой байдлын газрын баг тамирчид шилжин явах "Цом"-ын эзэн боллоо.

Жил бүрийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явагдах “Цом”-ын төлөөх спортын цогцолбор тэмцээний 5 төрөлд Онцгой байдлын газраас 25 алба хаагч оролцож, Сагсан бөмбөгийн төрөлд /эрэгтэй/ мөнгөн медаль, Гар бөмбөгийн төрөлд /эрэгтэй/ хүрэл медаль, Ширээний теннисний төрөлд /эрэгтэй, эмэгтэй/ тус бүр хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр тэргүүлэн шилжин явах “Цом”-ын эзэн боллоо.

 

[ Унших...]

Цаг агаарын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ

Ус, цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийт нутгаар цас орж, салхи 18-24 м/с хүртэл ширүүсч, эрс хүйтрэн зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна. Иймд: Цасан шуурганы үеэр зам даваа хаагдах магадлалтай тул холын замд гарахгүй байх, гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас заавар, зөвлөгөө авч дулаан хувцаслаж, машин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, шатах тослох материалын нөөцтэй байх. Шуурганд төөрөх, малчид малтайгаа уруудах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хүчтэй салхи шуурганы үед эд хөрөнгө, байшин сав эвдэхээс болон гарч болох бусад эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Усанд осолдсон хүний цогцосыг олж хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгөв

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голын усанд үсэрч амиа хорлосон гэх Өлгий сумын иргэн 27 настай, эмэгтэй, “Ж”-ийн цогцосыг ар гэрийн хүсэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр 08 дугаар сарын 12-ны өдөр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийндарга, дэслэгч Т.Батгэрэлээр ахлуулсан 5 хүний 

[ Унших...]

Сэрэмжлүүлэг мэдээ

-Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх;

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих;

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах;

[ Унших...]

001   

HomeМэдээ