Аймгийн Онцгой комисс хуралдлаа

 

2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутагт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр шүлхий өвчин мөн болох нь батлагдсан билээ.

2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутагт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр шүлхий өвчин мөн болох нь батлагдсан билээ. 

Энэ асуудлаар өнөөдөр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, тус аймгийн Булган сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоох, Өлгий хот орох 3 чиглэлд /Бугат, Ховд, Сагсайн чиглэл/ ариутгалын пост ажиллуулахыг холбогдох байгууллагуудад, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хорио цээр тогтоох, хөдөлгөөнийг зохицуулах, хил залгаа нутагт оршин сууж буй иргэдийг мэдээллээр хангахыг Булган сумын Засаг дарга Х.Шынарбект даалгалаа.

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Булган боомтыг тодорхой бус хугацаагаа хаах тухай шийдвэрийг Ховд аймгийн удирдлагууд гаргасан байна.

001   

HomeМэдээАймгийн Онцгой комисс хуралдлаа