Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрынхан өнгөтэй байна

 

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 ойн баярыг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд явагдсан “Марш тактик”, спортын цогцолбор тэмцээнүүдэд Онцгой байдлын Хурандаа Ц.Баттулга даргатай Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцож нэгдсэн дүнгээр ДЭД байранд шалгарч аймгийн Засаг даргын нэрэмжит ЦОМ, өргөмжлөлөөр шагнагдав.

 

Гар бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, Онцгой байдлын дэслэгч Б.Амандых ахлагчтай баг тамирчид гуравдугаар байр эзэлж Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар...

 

Аврах, Гал унтраах 31-р ангийн ахлагч Х.Ержан ахлагчтай баг тамирчид Сагсан бөмбөгийн тэмцээнд гурван жил дараалан түрүүлж амжилтаа бататгалаа.

 

Аврах, Гал унтраах 31-р ангийн салааны захирагч, Онцгой байдлын ахлах дэслэгч З.Азат захирагчтай баг тамирчид “Марш тактикийн тэмцээн”-д 4-р байрт шалгаран урд өмнөх жилүүдэд гаргаж байгаагүй амжилтад хүрэв. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга ,Онцгой байдлын хурандаа Ц.Баттулга нь Монгол улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тактикийн тэмцээн”-д Онцгой байдлын албыг төлөөлөн оролцсон салааг дасгалжуулан дэд байранд шалгарч байсан туршлагатай офицер юм.

001   

HomeМэдээБаян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрынхан өнгөтэй байна