СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Улсын хэмжээнд жил тутамд чанарын шаардлага хангахгүй “Пиротехникийн хэрэгсэл /салют/ түүний буруу хэрэглээнээс үүдэлтэй осол, шинэ жилийн баярын үеэр ихээр гарч олон арван хүн гэмтэж бэртэн эрүүл мэндээр хохирч байна. Иймд “Пиротехникийн” хэрэгсэл /салют/-ын болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг өгч байна.

САЛЮТ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ, АШИГЛАХ ТАЛААР.

 -Пиротехникийн хэрэгслийг жижиглэн худалдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна.

 

-Пиротехникийн хэрэгслийг үзвэрийн зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагад үзвэр зохион байгуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлсэн байна.

эрэглээний болон үзвэрийн пиротехникийн хэрэгслийг худалдаалахдаа ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт худалдана.

-Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг мэргэжлийн операторчингүйгээр ашиглахыг хориглоно.

САЛЮТ ХЭРЭГЛЭХ АЮУЛГҮЙН ЗААВАРЧИЛГАА 

-Тусгай зөшөөрөлтэй газар үйлдвэрлэсэн салютыг насанд хүрсэн хүнээр буудуулах.

-Салютыг хүүхдэд өгөхгүй, ойртуулахгүй байх.

-Салютыг буудуулж буй хүн нь хамгаалах шил, бээлий өмссөн байх, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх.

-Салютын шошго, зааварчилгаатай нарийн танилцаж мэдсэн байх, зааврын дагуу ашиглах

-Тэгш хатуу гадаргууд салютыг байршуулах.

-Борлуулагч нь худалдаж байгаа салютын талаар сайн мэдээлэлгүй, ашиглах заавар нь монгол хэл дээр орчуулагдаагүй салютыг худалдаж  авахгүй байх.

-Буудуулах гэж буй салютын ойр хавьд шатамхай зүйл, тэсэрч дэлбэрэх бодис, материал байрлуулахгүй байх.

-Салютын буудлагыг хамгийн багадаа 30 м-ийн зайнаас үзэх.

-Байшин, барилга дотор хэрэглэхгүй байх.

Иймд, иргэд та бүхэн чанар, стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байх, зарж борлуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

 

 

001   

HomeМэдээСЭРЭМЖЛҮҮЛЭГ