Бие бүрэлдэхүүний 2018 оны сургалт бэлтгэлийн нээлтийг зохион байгуулан явуулав

Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний 2018 оны сургалт бэлтгэлийн нээлтийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр Онцгой байдлын газарт зохион байгуулан явуулав. Бие бүрэлдэхүүнд жагсаалын үзлэг хийж, аврах багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгахын зэрэгцээ “Цэргийн тангараг”-ыг давтах, төрийн дуулал дуулах хүндэтгэлийн ажиллагааг цэргийн тангараг өргөх журмын дагуу зохион байгуулж явуулав. Мөн батлагдсан удирдамжийн дагуу нийт бүрэлдэхүүний дунд сагсан бөмбөг, караоке, “АХА” тэмцээнүүдийг зохион байгуулан явуулж, тэмцээн тус бүрээс 1, 2 дугаар байр эзэлсэн баг, алба хаагчдыг Онцгой байдлын газрын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.  

 

 

001   

HomeМэдээБие бүрэлдэхүүний 2018 оны сургалт бэлтгэлийн нээлтийг зохион байгуулан явуулав