"Хамтын хүч амжилт" ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн явуулав

Онцгой байдлын газрын алба хаагчдын дунд “Хамтын хүч амжилт” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд дараах төрлөөр зохион байгуулан явуулав. Үүнд:

 1.Алба хаагчид 3 км зайд 15 кг жинтэй аранзтай гүйх явцад байр зүйн даалгавар гүйцэтгэж, фургон машиныг 50 метр зайд түрснээр хугацааг тооцсон. Мөн 35 метр зайнаас гранат шидэх, АК-47 буунд задаргаа, угсралт хийх, 24 кг туухайг өргөж нийт амжилтаар дүнг тооцсон бөгөөд нийлбэр дүнгээр Эрэн хайх аврах бүлэг тэргүүлэв.

 2.Газар, анги, салбаруудаас бүрдсэн 6 багийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион явуулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 1 дүгээр байранд ахлагч Х.Ержан ахлагчтай 4 дүгээр салаа, 2 дугаар байранд хошууч Б.Анхбаяр ахлагчтай газрын баг тамирчид орсоныг Онцгой байдлын газрын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

 

 

 

001   

HomeМэдээ"Хамтын хүч амжилт" ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн явуулав