“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулав.

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулав.  

Уралдаанд нийт 23 сургуулийн 54 сурагч оролцсоноор 1 дүгээр байрыг Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Алтынбек, 2 дугаар байрыг Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Бахыт,3 дугаар байрыг Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Жаннур, тусгай байрыг Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Еламан нар тус тус эзэллээ.

 

 

001   

HomeМэдээ“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулав.