Бэлэн бай “BE READY”сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

Бэлэн бай “BE READY” сургагч багш бэлтгэх сургалтыг Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хорооны 15 сайн дурын идэвхтнүүдийг оролцуулан 2018 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Онцгой байдлын газрын сургалтын танхимд явуулав. Сургалтыг ДЗМОУБ-ын тус аймаг дахь салбар болон УЗХ-той хамтарч зохион байгуулж, оролцогчдод сургагч багшийн сертификат гардуулав. Сургалтаар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, дадлага туршлага эзэмшүүлэх, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, иргэдэд энгийн аргаар заавар зөвлөмж өгөх чиглэлээр сургагч багшаар бэлтгэгдэв.

 

 

001   

HomeМэдээБэлэн бай “BE READY”сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа