Сагсай суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургууль явагдав.

Онцгой байдлын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018.03.28-29-ний өдрүүдэд Сагсай суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг амжилттай зохион байгуулан явуулав. Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хээрийн үүргэвчтэй жагсаж, Команд штабын сургуулийн удирдагчид илтгэл өгч, сумдын хэмжээнд анх удаа ёслолын жагсаалаар явах ажиллагаагаар дадлага сургууль эхлэв. Сумын Онцгой комисс болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтнууд, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэдэд 6 цагийн сургалт явуулж, нийт 169 хүн хамруулав. 

Сумын Онцгой комисс, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дарга, эрхлэгч, багийн Засаг дарга нарыг оролцуулан “Газар хөдлөлт, Мал, амьтны гоц халдварт өвчин, Цас зудын аюулт үзэгдэл”-ийн үед хэрхэн ажиллах талаар танхимын дадлагаар 3 цагийн байдал дээр ажиллаж шийдвэрийн төсөл, Засаг даргын захирамж гаргуулан ажиллуулахын зэрэгцээ аврах ажиллагааны багаж зэвсэглэмжүүдтэй танилцуулж, хэрхэн ажиллуулах талаар зааж сургаж, авто ослын үед автомашинд дарагдсан, дотор хавчуулагдсан хүнийг хэрхэн аврах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг биетээр үзүүлэн сургаж дадлагажуулав. Хүчтэй салхи шуурганаас сумын төвийн 2 айл, Эрүүл мэндийн төвийн хашаа нурсан байсныг сургуулийн үеэр сумын мэргэжлийн ангийн аврах бүлэг ажиллаж, Эрүүл мэндийн төвийн 35 метр, өндөр настан К-ийн 12 метр, өрх толгойлсон эх Б-ийн 23 метр хашааг тус тус сэргээн засварлаж хэвийн байдалд оруулав. Эцэст нь сумын гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг дүгнэж "Дүүрэн хангалттай" үнэлгээ өгч ажиллав.

 

 

001   

HomeМэдээСагсай суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургууль явагдав.