ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДУЛААНЫ УЛИРЛЫН ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газрын даргын тушаалаар жил бүрийн 04 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 15-ны хооронд дулааны, 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд хүйтний улирлын техникийн үйлчилгээг тус бүр 1 сарын хугацаатай зохион байгуулж хэвшсэн билээ. Тогтсон уламжлалын дагуу Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжаар Дулааны улирлын техникийн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагааг 2018.04.13-ны өдрийн 09:00 цагт Онцгой байдлын газар дээр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг нэгтгэн жагсааж, автомашин техник, багаж хэрэгсэл, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, шатах тослох материалыг талбайд байрлуулж, 

 

Онцгой байдлын газрын даргад илтгэл өгсөнөөр эхлэв.Онцгой байдлын газрын даргын 2018 оны “Дулааны улирлын техникийн үйлчилгээг зохион байгуулах” тухай А/23 дугаар тушаалыг бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулав.Уг арга хэмжээтэй холбогдуулан Онцгой байдлын газрын дарга, даргын зөвлөлийн гишүүдэд автомашин техникийн өнөөгийн нөхцөл байдлыг болон улирлын үйлчилгээний үед хийгдэх засвар үйлчилгээний талаар танилцуулан, газрын даргаас үүрэг чиглэл өгөв.

 

 

001   

HomeМэдээОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДУЛААНЫ УЛИРЛЫН ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА