Улсын Онцгой комиссын шийдвэрээр үерт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөв.

УИХ, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар Улсын Онцгой комиссын 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрээр олгосон 80 ширхэг таван ханатай гэрийг

 Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд, шуурхай албаны автомашин /фургон/, дугуйт ачигч /ковш/-ийг Онцгой байдлын газарт, цэвэр усны автомашиныг Өлгий сумын ЗДТГ-ын Хот тохижуулах албанд, бохир усны автомашиныг НААҮ-ний “Суат” ХХК-д хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр "Улаан загалмайн нийгэмлэг", "Дэлхийн-зөн Монгол", "Адра Монгол", Каритас Монгол" олон улсын байгууллагуудын олгосон тусламжийн барааг үерт нэрвэгдсэн иргэдэд гардуулан өгөх ажиллагаа зохион байгуулагдав.

 

001   

HomeМэдээУлсын Онцгой комиссын шийдвэрээр үерт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөв.