Онцгой байдлын газарт “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна

Онцгой байдлын газраас аливаа гамшиг, ослын үед удирдлага, зохион байгуулалтын ажлыг газар дээр нь түргэн шуурхай, үр дүнтэй явуулах “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна.

Уг байрыг өнгөрсөн жил Онцгой байдлын ерөнхий газраас олгосон  туулах чадвар сайтай ЗИЛ-131 маркийн автомашиныг төхөөрөмжлөн ашиглах юм. “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрөөс уг ажилд зориулж дөрвөн сая төгрөгийн өртөг бүхий богино холбоо, лед дэлгэц, дуу өсгөгч, халаалт зэрэг эхний ээлжийн төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв. 

 

 

001   

HomeМэдээОнцгой байдлын газарт “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна