"Өсвөрийн аврагч-2018" тэмцээн зохион байгуулан явуулав.

2018 оны 09 дүгээр сарын 27, 28-ний өдрүүдэд аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2018 тэмцээнийг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу амжилттай зохион байгуулан явуулав. Тэмцээнд 17 ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөр Ж.Алимаа захиралтай Цэнгэл сумын дунд сургуулийн “Таван богд” баг 1 дүгээр байр,

Х.Берикбол захиралтай Өлгий сумын 1 дүгээр дунд сургуулийн “Ирвэс” баг 2 дугаар байр, Ж.Гүлжазира захиралтай Өлгий сумын 3 дугаар дунд сургуулийнШонхор” баг 3 дугаар байр, Б.Бахытхан захиралтай “Бастама” дунд сургуулийн “Долоон од” баг тусгай байр тус тус эзэлж шагнууллаа. Шалгарсан баг тамирчид 2018 оны 10 дугаар сард Ховд аймагт зохион байгуулагдах бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.

 

 

001   

HomeМэдээ"Өсвөрийн аврагч-2018" тэмцээн зохион байгуулан явуулав.