“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтаж нээлттэй хаалганы өдөрлөг явуулав.

ҮБ-ын ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр болох “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтаж хийгдэх ажлын удирдамж, хөтөлбөрийн дагуу аймгийн хэмжээний ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж дүгнэхийн зэрэгцээ Гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн анги, иргэдийг оролцуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үеэр оролцогчдод Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчилж, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар заавар зөвлөгөө өгч, тус газарт ашиглагдаж байгаа гал унтраах автомашин, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцуулан гал унтраах болон аврах ажиллагааны дадлага сургуулийг хийж үзүүлэв. Мөн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн төлөөллүүдийг оролцуулан 2 цагийн танхимын сургалт явуулав.

 

 

001   

HomeМэдээ“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтаж нээлттэй хаалганы өдөрлөг явуулав.