Алтай суманд гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль явуулав.

Онцгой байдлын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018.10.22-23-ны өдрүүдэд Алтай суманд гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгуулан явуулав. Сумын Онцгой комисс, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтнууд, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэд, сургуулийн ахлах ангийн сурагчдад явуулсан 6 цагийн танхимын сургалтанд 186 хүн хамруулав. Сумын Онцгой

комисс, удирдлагуудыг “Газар хөдлөлт, мал, амьтны гоц халдварт өвчин, гал түймэр, цас зудын аюулт үзэгдэл”-ийн үед хэрхэн ажиллах талаар танхимын дадлагаар 4 цагийн байдал дээр ажиллуулж шийдвэрийн төсөл, Засаг даргын захирамж гаргуулан ажиллуулахын зэрэгцээ дотуур байр болон сургуульд газар хөдлөлтийн цагийн байдал өгч сурагчид, ажилчдыг аюулгүй талбайд гарган, төв стадионд барьсан 8 эсгий гэр бүхий түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлж, хичээллэх, хооллох боломжоор хангаж ажилласан. Мөн мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх хээрийн штаб дэлгэж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг өвчний үед хэрхэн ажиллах талаар сургаж дадлагажуулав. Сумын мэргэжлийн ангийн гал түймэр унтраах, аврах бүлэг нь гал түймрийг унтраах, эрэн хайх аврах ажиллагаа явуулах үзүүлэх сургууль зохион байгуулан явууллаа.

 

001   

HomeМэдээАлтай суманд гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль явуулав.