Онцгой байдлын газар 2018 оны аварга тэргүүнүүдийг тодоруулав.

Онцгой байдлын газар 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж хийсэн тайлангийн хурлаар, бусдыг хошуучилж ажилласан дараах алба хаагчдыг шагнаж урамшуулав. Үүнд: Байгууллагын "Хөдөлмөрийн аварга"-аар Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Күнтуган,

 

"Шилдэг офицер"-ээр Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, ахмад З.Азат, "Шилдэг аврагч, гал-сөнөөгч"-өөр Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч А.Жанболат, "Шилдэг ажилтан"-аар Улсын нөөцийн салбарын Цагааннуур дахь шатахууны агуулахын сэлгэгч М.Хайса, "Шилдэг эмэгтэй алба хаагч"-аар Бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Б.Уранцэцэг нар тодорлоо. 

 

 

001   

HomeМэдээОнцгой байдлын газар 2018 оны аварга тэргүүнүүдийг тодоруулав.