ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан Ажлын хэсэг тус аймагт ажиллав.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан Ажлын хэсэгорон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх, шинээр байгуулагдах Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах бүлгийн бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллав.

 

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Дэлүүн суманд нээгдэх Эрэн хайх аврах бүлэг, Цэнгэл суманд нээгдэх Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцахын зэрэгцээ аймгийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид авах арга хэмжээний талаар болон шинээр нээгдэх Гал түймэр унтраах анги, Эрэн хайх, аврах бүлгийн барилгын засвар тохижилтонд нэмж шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх үүргийг аймгийн удирдлагуудад өглөө.

 

001   

HomeМэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан Ажлын хэсэг тус аймагт ажиллав.