Ховд их сургуулийн салбар сургуульд гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль явуулав.

Батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд их сургуулийн тус аймаг дахь салбар сургуульд гал түймэр унтраах тактикийн сургуулийг амжилттай зохион байгуулан явуулав. Тактикийн сургуульд тус сургуулийн нийт багш, ажилчид болон оюутнууд хамрагдсан бөгөөд гарсан галыг унтраах, нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургалтыг гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын газрын алба хаагчдын хамт хийж гүйцэтгэхийн зэрэгцээ 4 цагийн танхимын сургалт явуулав. 

001   

HomeМэдээХовд их сургуулийн салбар сургуульд гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль явуулав.