Алба хаагчдын гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгуулав.

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Онцгой байдлын газрын алба хаагчдын гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгуулан явуулав. Уг зөвлөгөөнд алба хаагчдын ар гэрийнхнээс нийт 42 хүн хамрагдснаар Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнээс ажлын байрны тодорхойлолтонд заагдсан хийж гүйцэтгэх ажлын талаар товч танилцуулга хийж, Онцгой байдлын газрын удирдлагууд тэдний санал хүсэлтийг сонсож, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил сайжруулах талаар санал солилцов. 

Гэр бүлийнхнээс 7 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдаж, Онцгой байдлын газартай хамтран ажиллахаа мэдэгдэв. Зөвлөгөөний эцэст Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, түүхэн музейтэй танилцуулж, аврагч, гал сөнөөгчид гал түймэр унтраах, аврах ажиллагааны үзүүлэх сургууль хийж сонирхуулав

001   

HomeМэдээАлба хаагчдын гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгуулав.