Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай төлөвлөгөө боловсруулан батлуулж түүний дагуу алба хаагчдын дунд бильярд болон буухиа тэмцээнийг /саадтай 100 метрийн гүйлт, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах, аврах уяа зангидах, галын хоолойг шидэж эвхэх, цамхагын 4 давхарт довтолгооны шатаар гарах/ амжилттай зохион байгуулан явуулав. Бухиа тэмцээнд амжилттай оролцож 1 дүгээр байр эзэлсэн ахлах ахлагч Р.Аристанбекээр ахлуулсан 3 дугаар салаа, 2 дугаар байр эзэлсэн ахлах ахлагч Ө.Закария ахлагчтай газрын  баг тамирчдад, бильярдын тэмцээнээс 1 дүгээр байр эзэлсэн ахлагч Г.Мөнгөн, 2 дугаар байр эзэлсэн УНС-ын харуул Б.Жарганат нарт Онцгой байдлын газрын даргын Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

001   

HomeМэдээОлон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.