Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.Айбарша, С.Хурмет нар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шударга журам" медалиар шагнуулав.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.Айбарша, С.Хурмет нар хөрш айлын байшинд гал гарч байгааг мэдмэгц байшингийн хаалганы цоожыг эвдэж ороод дотор нь үлдсэн 3 хүүхдийг үзэгдэх орчин хязгаарлагдмал утаатай орчноос амжилттай илрүүлэн гадагшаа гаргаж, эмнэлгийн анхны

 

тусламж үзүүлэн амь насыг авран хамгаалж холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгч ажилласныг Төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1988 дугаар зарлигаар "Шударга журам" медалиар шагнаж урамшуулсан байна. 

001   

HomeМэдээӨлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.Айбарша, С.Хурмет нар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шударга журам" медалиар шагнуулав.