Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

Ус, цаг уурын орчны шинжилгээний албанаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд: 1.Шороон шуурганы үеэр шуурганд төөрөх, малтайгаа уруудах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх. 2.Салхи шуургатай үед хол замд явахгүй байх, явсан тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас заавар, зөвлөгөө авч, дулаан хувцаслаж, машин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах. 3.Хүчтэй салхины үед эд хөрөнгө, гэр, байшин сав эвдрэхээс урьдчилан сэргийлэх асуудлыг ард иргэд өөрсдөө хариуцах. 4.Салхи шуурганы үед гарч болох бусад эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

001   

HomeМэдээЦаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ