Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын “Мөнгөн дуулга” клубын “Баруун бүсийн аварга” шалгаруулах тэмцээн 2019 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдаж явагдлаа. Үүнд:

1.Довтолгооны шатны төрөлд:Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41-р ангийн тамирчин дэслэгч Л.Батбаяр 15,98 амжилтаар тэргүүн байр, Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41-р ангийн тамирчин а/а Д.Даваабаяр 16.69 амжилтаар дэд байр, Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41-р ангийн тамирчин дэд ахлагч Ц.Сайнжаргал 17.49 амжилтаар 3-р байр, Ховд аймгийн ОБГ-ын ГТУА 48-р ангийн тамирчин Х.Баваржан 18.57 амжилтаар 4-р байр;.

 2.Саадтай 100 метрийн төрөлд: Ховд аймгийн ОБГ-ын ГТУА 48-р ангийн тамирчин Х.Баваржан 17.46 амжилтаар тэргүүн байр, Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41-р ангийн тамирчин а/а Д.Даваабаяр 18.89 амжилтаар дэд байр, Завхан аймгийн ОБГ-ын ГТУА 39-р ангийн тамирчин ахлагч Ө.Бямбагэмпил 20.03 амжилтаар 3-р байр, Баян-Өлгий аймгийн ОБГ-ын ГТУА 31-р ангийн тамирчин а/а А.Билгүүнбаяр 40.76 амжилтаар 4-р бай;

2 төрөлт нийлбэр оноогоор Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41-р ангийн тамирчин дэд ахлагч Ц.Сайнжаргал тэргүүн байр, Ховд аймгийн ОБГ-ын ГТУА 48-р ангийн тамирчин Х.Баваржан дэд байр, Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41-р ангийн тамирчин дэслэгч Л.Батбаяр 3-р байр;

3.4х100 метрийн төрөлд: Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41-р ангийн баг тамирчид 1.07.20 амжилтаар тэргүүн байр, Баян-Өлгий аймгийн ОБГ-ын ГТУА 31-р ангийн баг тамирчид 1.08.58 амжилтаар дэд байр, Говь-Алтай аймгийн ОБГ-ын ГТУА 59-р ангийн баг тамирчид 1.09.64 амжилтаар 3-р байр;

4.Байлдааны тархалтын төрөлд: Завхан аймгийн ОБГ-ын ГТУА 43-р ангийн баг тамирчид 37.93 амжилтаар тэргүүн байр, Баян-Өлгий аймгийн ОБГ-ын 31-р ангийн баг тамирчид 38.49 амжилтаар дэд байр, Ховд аймгийн ОБГ-ын ГТУА 48-р ангийн баг тамирчид 38.70 амжилтаар 3-р байр тус тус эзэлж, багийн нийлбэр дүнгээр Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41 дүгээр ангийн баг тамирчид тэргүүн байр, Говь-Алтай аймгийн ОБГ-ын ГТУА 59 дүгээр ангийн баг тамирчид дэд байр, Ховд аймгийн ОБГ-ын ГТУА 48 дугаар ангийн баг тамирчид 3 дугаар байрын эзэд боллоо.

 

 

 

001   

HomeМэдээГал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв.