Усанд осолдсон хүний цогцосыг олж хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгөв

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голын усанд үсэрч амиа хорлосон гэх Өлгий сумын иргэн 27 настай, эмэгтэй, “Ж”-ийн цогцосыг ар гэрийн хүсэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр 08 дугаар сарын 12-ны өдөр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийндарга, дэслэгч Т.Батгэрэлээр ахлуулсан 5 хүний 

 бүрэлдэхүүнтэй эрлийн бүлэг, эрэн хайх ажиллагаа явуулж байх хугацаанд 17:00 цагт 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр сураггүй алба болж Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан Өлгий сумын иргэн “С” гэгчийн цогцосыг, 17:40 цагт амиа хорлож усанд үсэрсэн “Ж”-гийн цогцосыг тус тус олж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

 

001   

HomeМэдээУсанд осолдсон хүний цогцосыг олж хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгөв