Цаг агаарын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ

Ус, цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийт нутгаар цас орж, салхи 18-24 м/с хүртэл ширүүсч, эрс хүйтрэн зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна. Иймд: Цасан шуурганы үеэр зам даваа хаагдах магадлалтай тул холын замд гарахгүй байх, гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас заавар, зөвлөгөө авч дулаан хувцаслаж, машин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, шатах тослох материалын нөөцтэй байх. Шуурганд төөрөх, малчид малтайгаа уруудах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хүчтэй салхи шуурганы үед эд хөрөнгө, байшин сав эвдэхээс болон гарч болох бусад эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

001   

HomeМэдээЦаг агаарын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ