Ард иргэдийн анхааралд

seremjuuleg 

2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, Булган, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймагуудад Улаанбурхан өвчний 1321 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 274 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.

 

Улаанбурхан өвчин нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүд тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм.

 

Иймд иргэн бүр улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж, гэр бүл үр хүүхдүүдийг эрсдэлт халдвараас хамгаалах, дархлаажуулах асуудалд анхаарахыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

 

 


001   

HomeМэдээШуурхай зарАрд иргэдийн анхааралд