Сэрэмжлүүлэг

2016 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 04-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул зам даваа хаагдах, хальтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын аюулт үзэгдэл болж болзошгүй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Иймд:

  • Хүчтэй салхи шуургатай үед иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байхыг анхааруулж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, малчид малын бэлчээрлэлтэнд онцгой анхаарч малыг ойрын бэлчээрт, нөмөр, нөөлөг газар бараадуулах, их салхи шуурганаас урьтаж хаших, салхи шуурганы үед өвс, тэжээл өгч бэлчээрт гаргахгүй байх;
  • Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, үүрэг гүйцэтгүүлэхэд бэлэн байлгах;
  • Хүчтэй салхи шуурганы үеэр авто зам дээр үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах,

Иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

001   

HomeМэдээШуурхай зарСэрэмжлүүлэг