Сэрэмжлүүлэг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гол мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж үер, усны аюул гарч болзошгүй тул бүх сумдын ард иргэд, малчдад Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Үүнд:

1.Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах

2.Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

3.Үерийн аюултай бүс нутгаас нүүх

4.Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

5.Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

6.Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

7.Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах

8.Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

9.Ард иргэдийг зусланд нүүж гарах үед малаа гол, мөрөний баталгаат гарамаар гаргах. Баталгаагүй гарамаар гарч усанд малаа алдах эрсдэл гаргахгүй байхыг тус тус анхааруулан сэрэмжлүүлж байна.

Малчид, ард иргэдийг зусланд нүүж гарах үед хяналт тавьж ажиллахыг бүх сумдын удирдлага, багийн Засаг дарга нарт анхааруулж байна

Иргэн та үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ

Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/

Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах

Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг газарт гарч тэндээ хүлээх

Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах

Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах

Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх

Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

001   

HomeМэдээШуурхай зарСэрэмжлүүлэг