Ховд их сургуулийн салбар сургуульд гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль явуулав.

Батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд их сургуулийн тус аймаг дахь салбар сургуульд гал түймэр унтраах тактикийн сургуулийг амжилттай зохион байгуулан явуулав. Тактикийн сургуульд тус сургуулийн нийт багш, ажилчид болон оюутнууд хамрагдсан бөгөөд гарсан галыг унтраах, нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургалтыг гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын газрын алба хаагчдын хамт хийж гүйцэтгэхийн зэрэгцээ 4 цагийн танхимын сургалт явуулав. 

[ Унших...]

Алтанцөгц суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулав.

Онцгой байдлын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон аймгийн Засаг даргаар батлуулсан ангилалын сургалтын төлөвлөгөөний дагуу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Алтанцөгц суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулан явуулав. Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн  бүрэлдэхүүний гамшиг, аюулт үзэгдлийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалд үзлэг явуулахын зэрэгцээ 4 цагийн танхимын сургалт явуулж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллав.  

 

Баяннуур суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулав.

Онцгой байдлын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон аймгийн Засаг даргаар батлуулсан ангилалын сургалтын төлөвлөгөөний дагуу 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баяннуур суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг амжилттай зохион байгуулан явуулав. Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн  бүрэлдэхүүний гамшиг, аюулт үзэгдлийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалд үзлэг явуулахын зэрэгцээ 4 цагийн танхимын сургалт явуулж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллав.  

Tsag agaariin seremjluuleg medee

 

             Баян-Өлгий аймгийн УЦУОШТөв

МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Утас: 7042-2799 93071693, 99425263, 89695263

       Web:http://bayan-ulgii.tsag-agaar.gov.mn

2019 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагаас 08-ны өдрийн 20 цаг хүртлэх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баян-Өлгий аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с. Агаарын температур шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Өлгий хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8м/с. Агаарын температур шөнөдөө 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

 2019 оны 02 дугаар сарын 09-нээс 13-ны өдөр хүртлэх

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 10, 11, 12-нд зарим газраар цас орно. Салхи 4-9 м/с. Агаарын температур хугацааны эхэнд бүх нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, 11-нээс хүйтний эрч суларч шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй байна.  

 

 

 

001   

HomeМэдээ