Алтай суманд гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль явуулав.

Онцгой байдлын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018.10.22-23-ны өдрүүдэд Алтай суманд гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгуулан явуулав. Сумын Онцгой комисс, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтнууд, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэд, сургуулийн ахлах ангийн сурагчдад явуулсан 6 цагийн танхимын сургалтанд 186 хүн хамруулав. Сумын Онцгой

[ Унших...]

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтаж нээлттэй хаалганы өдөрлөг явуулав.

ҮБ-ын ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр болох “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтаж хийгдэх ажлын удирдамж, хөтөлбөрийн дагуу аймгийн хэмжээний ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж дүгнэхийн зэрэгцээ Гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн анги, иргэдийг оролцуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. 

[ Унших...]

Ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Олон улсын ахмадын өдрийг угтаж Онцгой байдлын газраас гавъяаны амралтанд гарсан 15 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Ахмадуудыг ёслолын жагсаалаар угтаж, багаж хэрэгсэл, машин техниктэй танилцуулан, урлагийн тоглолт сонирхуулж, хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Мөн шатрын тэмцээн явуулж эхний 3 байранд шалгарсан ахмадуудыг шагнан урамшуулж, 2018 онд гавъяаны амралтанд гарсан 4 ахмадад дурсгалын зүйл гардуулав.

[ Унших...]

"Өсвөрийн аврагч-2018" тэмцээн зохион байгуулан явуулав.

2018 оны 09 дүгээр сарын 27, 28-ний өдрүүдэд аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2018 тэмцээнийг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу амжилттай зохион байгуулан явуулав. Тэмцээнд 17 ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөр Ж.Алимаа захиралтай Цэнгэл сумын дунд сургуулийн “Таван богд” баг 1 дүгээр байр,

[ Унших...]

001   

HomeМэдээ