Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар 09 дүгээр сарын 18-19-нд цаг агаар сэрүүсэж, шөнөдөө -7 хэм хүртэл хүйтрэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.  Албаныхны хэлж буйгаар зарим газраар хур тунадас орох бөгөөд  салхины хурд 14-16 м/с-д хүрч ширүүсэн уулаараа цасан шуурга шуурах төлөв ажиглагджээ. Харин  есдүгээр сарын 20-ноос дулаарч, 24-нийг хүртэл хур тунадас орохгүй, салхи шуургагүй, цаг агаар тогтуун байх аж.

Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургалт явагдав.

ОБЕГ-ын даргын А/255 дугаар тушаалын дагуу Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургалт”-ыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн 2018 оны 08 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт орших “Алтай таван богд” ууланд амжилттай зохион байгуулж явуулав. Сургалтанд оролцогчдод ОХУ, Киргиз улсын болон Монголын уулчдын холбооны багш нар танхимын хичээл заахын зэрэгцээ “Алтай таван богд” уулын Потанины мөсөн голд мөсөнд авирах, буух, уулын хувцас, багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар дадлага сургууль явуулснаар далайн түвшнээс дээш 4056 метрийн өндөртэй “Малчны оргил”-д 2 удаа авиралт хийхэд нийт 118 хүн оролцов. Хамтарсан сургалт дадлагад ОБЕГ, ОХУ, Киргиз улс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Монголын уулчдын холбоо, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, Цэнгэл сумын ЗДТГ-уудаас нийт 88 хүн, 21 нэгж текниктэй оролцов. Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газруудад нэг бүрийн үнэ 4000 долларын уулын иж бүрэн 8 ширхэг хувцас олгов. Мөн энэ үеэр сургалт дадлагад оролцсон бүрэлдэхүүний дунд “Гар барилдаан, Уулын оргил булаацалдах” тэмцээн зохион байгуулан явуулж эхний 3 байранд шалгарсан тамирчдыг ОБГ-ын өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын хамт 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 09:00 цагаас эхлэн Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцож 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Өлгий суманд болсон үер, усны гамшгаас учирсан хохирол, гамшгийн дараах сэргээн босголт, иргэдэд үзүүлж буй тусламж болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаарх аймгийн Засаг дарга А.Гылымханы мэдээллийг сонсохын зэрэгцээ Засгийн газар, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс өгсөн тусламжийгхохирсон иргэдэдшуурхай хүргэх, энэ талаар иргэдэд ил тод мэдээлж байх, гадаадаас хүсэх тусламжийг Гадаад явдлын яамаар дамжуулах, гамшгийн хохиролтой холбоотой мэдээллийг бодит, зөрөөгүй болгох, зарим зардлуудыг 2019 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байх, орон гэр, хашаа байшингаа даатгуулах арга хэмжээ авах талаар иргэдэд ойлголт өгч ажиллахыгаймгийн  удирдлагад үүрэг болголоо.Түүнчлэн үер, усны гамшгийн үед аврах, эрэн хайх, сэргээн босгох ажилд идэвхи санаачлагатай сайн ажилласанажилтан, алба хаагчдыг шагнаж урамшуулав. Мөн үер, усанд автагдсан багуудаар явж, айл өрхүүдийн нөхцөл байдал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болон үерийн далан босгох ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

 

"Эпирок Монгол" ХХК үер, усанд нэрвэгдсэн иргэдэд эсгий гэр хандивлав.

Эпирок Монгол ХХК-ны зүгээс үер, усанд нэрвэгдэж орон гэргүй болсон Өлгий сумын 4 иргэний гэр бүлд 5 ханатай, иж бүрэн тоногтой эсгий гэр хандивласныг тус компаний  менежер Торгуудын Баяр гардуулж өглөө.

[ Унших...]

001   

HomeМэдээ