Албан хэрэгцээнд ашиглах туулах чадвар сайтай суудлын автомашин худалдан авах тендерийн урилга

  • PDFХэвлэхИ-мэйл

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2016 оны 05 дугаар сарын 31                                                                                                                       Өлгий

           Тендер шалгаруулалтын нэр: Албан хэрэгцээнд ашиглах туулах чадвар сайтай  суудлын автомашин худалдан авах.

Тендер шалгаруулалтын дугаар:  БӨОБГ-М-16/001

Аймгийн Онцгой байдлын газар  эрх бүхий тендерт оролцогчдоос“Албан хэрэгцээнд ашиглах туулах чадвар сайтай болон суудлын автомашин худалдан авах” тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

           Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20,000 төгрөгөөр худалдан авна.

Үнийн саналыг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Онцгой байдлын газрын 206 тоот өрөөнд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

Худалдан авах ажиллагаанд оролцогч дараах нэмэлт материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулна/
  2. Өөрийн байгууллагын товч танилцуулга, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, гэрээг хавсаргах
  3. Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг нь 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
  4. Үнийн санал /албан бичгээр/
  5. Нийлүүлэх автомашины тодорхойлолт, нэмэлт тоноглолын техникийн үзүүлэлт, зураг
  6. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хугацаа
  7. Байгууллагын Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 /нэг/ жил 2015 оны /ноториатаар баталгаажуулна/
  8. Харьяа татварын хэлтсийн тодорхойлолт
  9. Шүүхийн тодорхойлолт
  10. ШШГАлбаны тодорхойлолт

             Техникийн тодорхойлолт болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар

Өрөөний дугаар: № 206 тоот,

Утасны дугаар 89117101, 99157904

001   

HomeШилэн дансТендер ба худалдан авалтАлбан хэрэгцээнд ашиглах туулах чадвар сайтай суудлын автомашин худалдан авах тендерийн урилга