Улсын тэмдэгтийн хураамж

  • PDFХэвлэхИ-мэйл

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр
зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
  


22.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33.1-д заасан гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
22.1.1. галын аюултай (газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн) болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:

22.1.1.а. нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:

Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн  агуулахын багтаамж  (куб.м)

Хураамжийн  хэмжээ

(төгрөгөөр)

1

2000 болон түүнээс доош

300 000

2

2001-10 000

500 000

3

10 001-20 000

700 000

4

20 001-50 000

800 000

5

50 001-ээс дээш

1 000 000

22.1.1.б.шатахуун болон хий түгээх станцад 100 000 төгрөг;
22.1.1.в. шатдаг хий жижиглэн борлуулахад 12 500 төгрөг;
22.1.1.г. тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 300 000 төгрөг.
22.1.2. барилга байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход: 

Барилга байгууламжийн багтаамж

 (куб метр)

Хураамжийн  хэмжээ

(төгрөгөөр)

1

3000 хүртэл

50 000

2

3001-10 000 

100 000

3

10 001-ээс дээш

150 000


22.1.3. барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 50 000 төгрөг;
22.1.4. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад 12 500 төгрөг.

001   

HomeҮйлчилгээГалын дүгнэлтУлсын тэмдэгтийн хураамж